“Tesla” таван тэрбум долларын хувьцаа худалдана

Цахилгаанаар ажилладаг автомашин, сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн зэрэг шинэ технологиуд нэвтрүүлэгч АНУ-ын “Tesla” компани таван тэрбум ам.долларын хувьцаа худалдахаар “Bloomberg” агентлаг уламжиллаа.

Тус компанийн хөрөнгийн бирж дээрх үнэлгээ 455 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд нэгж хувьцааны үнэ нь 480 ам.доллараар борлогдож байгаа аж.

“Bloomberg”-ийн тооцоолсноор, “Tesla” сүүлийн арван жилд хувьцааны арилжаагаар 14 тэрбум ам.долларын ашиг олжээ. АНУ-ын Калифорни мужийн Пало Алто хотод төвтэй тус компанийг алдартай бизнесмен Элон Маск 2003 онд үүсгэн байгуулсан билээ.

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

SHARE