Билл Гейтс алдарт тэрбумтны төрсөн өдөрт зориулан бялуу хийжээ

АНУ-ын “Майкрософт” компанийн үүсгэн байгуулагч тэрбумтан Билл Гейтс хөрөнгө оруулалтын “Berkshire Hathaway” сангийн үүсгэн байгуулагч, мөн л тэрбумтан Воррен Баффетын төрсөн өдөрт зориулан түүний хөрөг бүхий бялууг өөрийн гараар хийжээ.

Тэрээр бялуу хийсэн үйл явцаа “Твиттер” хуудсандаа дэлгэж, доор нь “90 нас хүрсэн Ворренд төрийн өдрийн мэнд хүргэе” гэж бичсэн аж.

Алдарт санхүүч Воррен Баффет дэлхийн 10 толгой баяны нэг бөгөөд хөрөнгийн хэмжээ нь 67.5 тэрбум ам.доллар юм. Харин 98 тэрбум ам.доллартай Билл Гейтс дэлхийн баячуудын жагсаалтад хоёрт бичигддэг билээ.

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

SHARE