Н.Цэрэнбатын сайд байхдаа тарьсан балаг Арцатын аман дахь бүтээн байгуулалтыг зогсоожээ

БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбатын 2019 оны 12 сарын 3-ны А-765 дугаартай тушаалаас болж Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг Арцатын аманд дажин болж байна. Учир нь Нисэх, Яармагаас хотын төв рүү явсан замаас Арцатын аман дахь Дотоодын цэргийн хамгаалалтад байдаг цэвэр усны сан, насосын байгууламж руу тэнд бүтээн байгуулалт хийж буй нэр бүхий хоёр компани өөрсдийн хөрөнгөөр зам тавихаар болжээ.
Тэд жил гаруйн өмнөөс ном журмын дагуу хот төлөвлөлтөд багтааж, өнгөрсөн жилээс зураг төсөл боловсруулах ажлын даалгавраа батлуулсан байна. Нийслэлийн ХБХГ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн ГБМЗХ2019-18-008 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх уг замын ажлын зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг 2019 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдар баталжээ. Түүгээр өдийд бараг баригдаад дуусчихаар төлөвлөлтийг хийжээ. Компаниуд энэ сарын 20-ноос ажлаа эхлэх гэтэл ТӨХК-ийн дэд захирал ажилтай эрхэм, бас Монгол Улсын арслан цолтой бөх зэрэг хүмүүс дээрх замыг барих холбогдох байгууллагын шийдвэрийн дараа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын тушаал гаргаж, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Э.Сансарбаярын гарын үсэг зурж олгосон гэрчилгээг барьж очоод автозамын бүтээн байгуулалтын ажлыг зогсоожээ. байна.
Тодруулбал, “Энержи ривэр” ХХК-ийн нэр дээр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат А-765 дугаартай тушаал гаргаж, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Э.Сансарбаярын 2019 оны 12 сарын 10-нд буюу зам бүтээн байгуулалтын ажлын бүх төлөвлөлт хийгдсэнээс хойш Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ олгожээ. Хамгийн гол нь “Энержи ривэр” ХХК-ийг дээрх ТӨХК-ийн дэд захирал, Улсын арслан хоёрын хэн нь ч эзэмшдэгггүй, харин тус компани Чулуунбаатарын Доржсүрэн гэдэг нэг хүний эзэмшлийнх юм байна.
Э.Сансарбаярын гарын үсэг зурж олгосон Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглуулах гэрчилгээн дээр “…”Энержи ривэр” ХХК-д Богдхан Уул дархан цаазат газрын Арцатын аманд 2057.9 мкв газрыг аялагч, зөшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар олгосон байх юм. Ийн сүүлийн арваад хоногийн турш Н.Цэрэнбатын сайд байхдаа тарьсан балгаар Арцатын аманд зам барих бүтээн байгуулалтын ажлыг зогсоочихоод байгаа ажээ.
Эх сурвалж: news1.mn
SHARE