ОХУ-ын тусгай албаныхан Александр Лукашенкогийн хүсэлтээр Беларусьт нэвтрэхэд бэлэн

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Беларусийн тэргүүн Александр Лукашенкогийн хүсэлтээр шаардлага гарвал холбоот улсад тусламж үзүүлэх зорилго бүхий, хууль сахиулах онцгой албаны нөөц хүчнээс тусгай анги нэгтгэл бүрдүүлсэн тухай мэдэгджээ. Владимир Путиний хэлснээр, Беларусьт байдал хяналтаас гарахгүй бол ОХУ-ын тусгай албаныхан хөрш зэргэлдээ найрсаг улс руу нэвтрэхгүй аж.

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко мэдэгдэл хийхдээ, “ОХУ Беларусийн эхний хүсэлтээр Холбоот улсын гэрээний дагуу тусламж үзүүлэхэд бэлэн” гэжээ.

Беларусийн иргэд олон долоо хоногийн турш Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд будлиан гарсан хэмээн эсэргүүцэн жагсч, томоохон үйлдвэрүүд ажил хаялт зарлаад байгаа билээ.

Эх сурвалж: new1.mn Б.Төгсөө

SHARE