У.Хүрэлсүхийн нэр хүнд унасан нь Я.Содбаатарыг Шадар сайдаар томилсонтой холбоотой

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн өндөр нэр хүнд 2020 оны УИХ-ын сонгуулиар намаа авч гарсан гэж магтацгаасан. Энэ үнэн бол сар гаруйхны дараа болох Орон нутгийн сонгуульд МАН ялагдал амсч магадгүй боллоо. Учир нь МЭК ХХК-ийн 2020 оны 8 сарын 19-24-ний хооронд хийсэн судалгааны дүнгээр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн нэр хүнд огцом уналттай байгаа дүнтэй гарчээ. Үүнийг дөрвөн шалтгаантай гэсэн байна.
1-рт, COVID19 цар тахлын эсрэг авч байгаа арга хэмжээнүүдийн үр дагавар 2-рт, ЖДҮ-гийн зээл авсан улстөрчид 3-рт, Засгийн газрын зарим томилгоо 4-рт, Эдийн засгийн нөхцөл хүндэрч буй явдал гэсэн шалтгаануудыг судалгаанд хамрагдсан иргэд дурджээ. Дашрамд дурдахад эхнэрийнхээ үүсгэн байгуулсан “Эпато анарваан” компанийн нэр дээр ЖДҮХС-гаас 1.2 тэрбум төгрөгийн зээл аьч, үүнийхээ төлөө хариуцлага хүлээж ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж байсан Я.Содбаатарыг Шадар сайдаар томилсон нь олны шүүмжлэлийг дагуулсан юм.
SHARE