АНУ-ын Конгрессийн гишүүд ОХУ Беларусть цэргийн тусламж үзүүлж болзошгүйг эрс шүүмжлэв

АНУ-ын Конрессийн гишүүн Элиот Энгел, Майкл Маккол нар ОХУ Беларусьт цэргийн тусламж үзүүлж болзошгүйг эрс шүүмжилсэн тухай “АР” агетлаг уламжиллаа.

Улстөрчид мэдэгдэхдээ, “Бид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Беларусь дахь Александр Лукашенкогийн дэглэмд цэргийн тусламж үзүүлэх санал тавьсныг эрс буруушааж байна. АНУ Европ дахь холбоотнуудынхаа хамт Беларусийн ард түмнийг дэмжин Москвагийн түрэмгийллийг тогтоон барих бүхий л арга хэмжээг авах ёстой” гэжээ.

Беларусьт энэ сарын 9-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш олон зуун мянган хүн тус улсын одоогийн Ерөнхийлөгч Александр Лукашенко сонгуулийн дүнг будлиантуулан өөрийн талд ашигтайгаар өөрчилсөн гэж үзэн жагссаар байгаа билээ. Жагсагчдын эсрэг цагдаа, цэргийг хөдөлгөн олон мянган хүнийг баривчилж, олон зуун жагсагчийг бэртэж гэмтээгээд байгаа юм.

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө 

SHARE