Сирид ОХУ-ын генерал амь үрэгджээ

Сирид ОХУ-ын Зэвсэгт хүчний генерал амь үрэгдэж, цэргийн хоёр албан хаагч шархдсанд ОХУ-ын Мөрдөн байцаах хороо хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай “ТАСС” агентлаг уламжиллаа.
ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны ажилтнууд Сирид хүрэлцэн ирж, халдлагад буруутнуудыг тогтоохоор ажиллаж эхэлжээ. Амь үрэгдсэн генерал, шархдсан цэргийн албан хаагчдын нэрийг хараахан зарлаагүй байна.
Сири дахь хошууч генерал цолтой ОХУ-ын цэргийн ахлах зөвлөх үүргээ гүйцэтгэж яваад халдлагад өртөн амь насаа алджээ.
Б.Төгсөө
SHARE