Оросын хакерчдын зохион бүтээсэн програм АНУ-ын аюулгүй байдалд заналхийлэх болжээ

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг, Холбооны мөрдөх товчооны хамтарсан илтгэлд, ОХУ-ын тагнуулчидтай хамтран ажилладаг байж болзошгүй “Fancy Bear” нэртэй хакерчдын бүлэглэлийн зохион бүтээсэн “Drovorub” програм АНУ-ын аюулгүйн албад төдийгүй Батлан хамгаалах яамны холбоо, харилцааны системүүдэд заналхийлэх болсон тухай анхааруулжээ.

“Drovorub” програм нь “Linux” системийг ашиглан аливаа компьютер дэх файлуудыг хуулж, шинэ файл суулгахаас гадна онлайн идэвхийн мэдээллийг авч, компьютерт төрөл бүрийн даалгавар өгөх чадвартай аж. Иймд “Linux” систем дээр суурилсан АНУ-ын Батлан хамгаалах яам, аюулгүйн албад, батлан хамгаалах аж үйлдвэрийн мэдээллийн сүлжээнүүд хакерын халдлагад өртөх магадлал их гэнэ.

Б.Төгсөө

SHARE