НӨАТ-ын сугалаанаас 30 сая төгрөгийн азтан тодров

НӨАТ-ын сугалааны тохирол өчигдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд VI сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 30 087 473 баримт хамрагдан, 30 сая төгрөгийн эзэн тодорчээ.

Сугалааны 84204283 дугаартай иргэн 30 сая төгрөгийн эзэн болсон байна. Мөн 5 сая төгрөгийн 4, 3 сая төгрөгийн 29, 1 сая төгрөгийн 286, 100 мянган төгрөгийн 2711, 30 мянган төгрөгийн 26 926 азтан тодорлоо.

SHARE