Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн коронавирусын цар тахал оргил үедээ хүрээгүй гэв

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус мэдэгдэхдээ, коронавирусын цар тахал оргил үедээ хараахан хүрээгүй гэжээ.

Тэрээр, “Цар тахлын эхний 12 долоо хоногт 400 мянган хүн халдвар туссан бол сүүлийн амралтын өдрүүдэд мөн тооны хүн коронавирусын халдвар аваад байна. Иймд, цар тахал эрчимжиж, оргил үедээ хараахан хүрээгүйг онцлох хэрэгтэй.

Одоогийн байдлаар дэлхий даяар 11.4 сая хүн коронавирусын халдвар авч 535 мянга гаруй хүн амь насаа алдаад байна” гэжээ.

Б.Төгсөө

SHARE