Тувагийн хамба лам коронавирусаар нас баржээ

Тувагийн хамба лам Жамбал Лодой коронавирусын халдвар авч эмнэлэгт нас баржээ.

Энэ тухай Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол мэдээлэхдээ, “Тувагийн хамба лам нас барсныг ихэд гашуудаж харамсан мэдэгдэж байна. Хамба лам 45 нас ч хүрээгүй байсан тул анх энэ тухай сонсоод итгээгүй билээ. Гэвч эмч нар түүнийг амьсгал хураасныг нотоллоо” гэжээ.

Жамбал Лодой өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 44 насандаа Тувагийн Буддын шашинтнуудын тэргүүн болжээ.

 

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

SHARE