ОХУ-ын чөлөөт бөхийн дэлхийн гурван удаагийн аварга сэргээш хэрэглэснээ хүлээжээ

Чөлөөт бөхийн дэлхийн гурван удаагийн (2007, 2009, 2010) аварга, 2012 оны Лондоны олимпийн мөнгөн медальт ОХУ-ын бөх Билял Махов сэргээш хэрэглэснээ хүлээсэн тухай “АР” агентлаг уламжиллаа.

Энэ оны нэгдүгээр сард Ромд болсон олон улсын тэмцээний үеэр 32 настай түүнээс авсан шинжилгээнээс гормоны өсөлтийг идэвхжүүлдэг бодис илэрчээ. Тэрхүү тэмцээнд Билял Махов мөнгөн медаль хүртсэн аж.

Тэрээр мэс заслын хагалгаанд орсныхоо дараа нөхөн сэргээлтийн хугацаандаа ямар эм тариа хэрэглэж буйгаа бүрэн хяналгүй хайнга хандсан гэж мэдэгдсэн байна. Билял Маховын барилдах эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч болзошгүй.

Б.Төгсөө

SHARE