Аваргуудын лигийн улирал Лиссабонд “шилдэг наймын финал”-аар өндөрлөнө

 

 Италийн “Sky Sport Italia”, Германы “Bild” сонин Европын хөлбөмбөгийн аваргуудын энэ улирал Португалийн нийслэл Лиссабонд “шилдэг наймын финал”-аар өндөрлөх тухай мэдээллээ. Гэхдээ энэ мэдээллийг УЕФА хараахан нотлоогүй байна.

Дээрх хэвлэлүүдийн мэдээлснээс үзвэл, “шилдэг наймын финал”-аас өмнө шөвгийн 16-гийн гуравдугаар сард болж амжилгүй хойшлогдсон “Манчестер Сити”-“Реал”, “Байерн”-“Челси”, “Ювентус”-“Лион”, “Барселон”-“Наполи” зэрэг хариу тоглолтууд болох ажээ.

Улмаар Лиссабонд шөвгийн найм, шөвгийн дөрөв, аваргын төлөө тоглолтууд болох юм байна. Мөн ийм зарчмаар Евродын лигийн тоглолтуудыг Германд, эмэгтэйчүүдийн Аваргуудын лигийн тоглолтуудыг тус тус зохион байгуулах ажээ.

Харин УЕФА-гийн Супер цомын тоглолтыг Унгарын нийслэл Будапешт хот хүлээн авах юм байна.

Б.Төгсөө

SHARE