“Байерн” Германы цомын тэмцээний финалд шалгарлаа

Германы цомын тэмцээний хагас шигшээд “Байерн” талбай дээрээ “Айнтрахт”-ыг 2:1-ээр хожин тус тэмцээний финалд шалгарлаа.

“Байерн”-аас Иван Перишич, Роберт Левандовски, “Айнтрахт”-аас Данни Да Коста нар тус тус гоол оруулжээ.

Хагас шигшээгийн хоёр дахь тоглолтод Леверкузены “Байер” “Саарбрюкен”-ыг 3:0-ээр буулган авч Германы цомын төлөө “Байерн”-тэй өрсөлдөхөөр үлдсэн билээ. Финалын тоглолт долдугаар сарын 4-нд Берлины “Олимпиаштадион” цэнгэлдэх хүрээлэнд болно.

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

 

SHARE