Пакистанд сүйрсэн онгоцны нисгэгч буултын дүрмийг зөрчжээ

 

Пакистаны Карачи хотын нисэх буудлаас холгүй сүйрсэн “Pakistan Air” компанийн “Airbus А320” онгоцны нисгэгч буултын дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон тухай тус улсын “News International” сонин уламжилжээ.

Пакистаны Иргэний агаарын тээврийн удирдах газрын илтгэлд дурдсанаар, нисгэгч өндрөө бууруулах нисэх буудлын диспетчерийн даалгаврыг биелүүлэлгүй буулт гүйцэтгэсэн аж. Үүнээс үүдэн тавдугаар сарын 22-нд бүхээгтээ 99 хүнтэй онгоц Карачийн нэгэн дүүрэгт унаж сүйрчээ.

Сүйрлийн улмаас 97 хүн амь үрэгдэж, хоёр зорчигч золоор амьд үлджээ. Үүнээс гадна онгоц унасан орон сууцны барилгад амьдардаг хүмүүс хүнд, хөнгөн бэртсэн байна.

 

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

 

 

SHARE