Г.Занданшатар: М.Ганбаатараар ахлуулсан сайжруулсан түлшний үйлдвэрийн хамт олонд баяр хүргэе

Өнгөрсөн өвөл хотын утаа илтэд буурлаа. Үүнтэй хэн ч маргахгүй.

Эхэндээ хэл ам гарч байсан ч эцэстээ үр дүнгээ үзсэн гэхэд болно.

Энэ ажлыг “Тавантолгой түлш” ХХК-ийнхан амжуулдаг. Тэд одоо үйлдвэрээ өргөтгөж, сайжруулсан түлшээ улам чанаржуулахаар ажиллаж байна. Тухайлбал, сайжруулсан түшний барьцалдуулагчийг эх орондоо үйлдвэрлэхээр болжээ.

Тус компанийн ажлын үр дүнгийн талаар уржигдар /2020.4.6./ УИХ-ын чуулганы хаврын чуулганы нээлт дээр яригдлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ “… “Сэтгэлд гал байвал зууханд гал олддог” гэдэг. Сэтгэл зориг гаргасан эрс шийдэмгий шийдлүүд амжилттай хэрэгжиж байгаагийн нэг жишээ нь утаагүй түлш юм.  Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, гамшгийн хэмжээнд хүрээд байсан хорт утааг бууруулсан ажлыг хаврын урь орсон өнөөдөр дүгнэж, сайн ажиллалаа гэж хэлж болохоор боллоо.

Утаа бууруулах чиглэлээр Засгийн газрын гаргасан шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлсэн Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл, “Тавантолгой түлш” компанийн хамт олон, гүйцэтгэх захирал М.Ганбаатараар ахлуулсан сайжруулсан түлшний үйлдвэрийн хамт олонд баяр хүргэе. Дараа жил утааг дахин бууруулахыг үүрэг болгож байна” гэв.

 

SHARE