Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын баг тусгаарлалтаас гарчээ

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сарын 27-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн билээ. Шинэ төрлийн коронавирусийн халдварын голомтын бүсэд айлчилсан тул Ерөнхийлөгч Х.Баттулгыг Монголд ирсэн даруйд нь айлчлалын багийнхных нь хамт тусгаарласан.

Айлчлалын багт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОБЕГ-ын дарга Т.Бадрал, ЕТГ-ын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нарын 10 гаруй хүн багтсан юм.

Тэдний шинжилгээний хариу сөрөг гарч, тусгаарласан 14 хоногийн хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй учир Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн даваа гарагт тусгаарлалтаас гарч, ажилдаа орсон. Тэрбээр тусгаарлалтаас гарсан даруйдаа ҮАБЗ-ийг хуралдуулж, Засгийн газарт чиглэл өгсөн билээ.

Тэгвэл айлчлалын багийнхан өчигдөр тусгаарлалтаас гарч, ажилдаа орсон байна.

 

SHARE