“Лестер”-ийн тоглогчдоос коронавирусийн шинж тэмдэг илэрчээ

Английн “Лестер”-ийн хэд хэдэн тоглогчоос коронавирусийн шинж тэмдэг илэрчээ. Пүрэв гаригт Премьер лигийн нэгэн багийн гурван хөлбөмбөгчөөс коронавирусийн шинж тэмдэг илэрсэн тухай мэдээлэл түгсэн юм. Тэр нь “Лестер”-ийн тоглогчид байсан бололтой. Шинжилгээний хариу баасан гаригт гарах юм байна.

Эхэндээ хэвлэлийнхэн “Арсенал”-ын тоглогчдоос шинж тэмдэг илэрсэн байж магадгүй гэх таамаглал дэвшүүлсэн. Тэгвэл Брэндан Рожерс мэдэгдэл хийснээр “Их буучид”-аас биш “Үнэгнүүд”-ээс шинж тэмдэг илэрсэн нь ил боллоо.

“Манай хэд хэдэн тоглогчоос коронавирусийн шинж тэмдэг илэрсэн. Бид журмын дагуу тэдгээр тоглогчдыг тусгаарлаж, шинжилгээ өгүүлсэн байгаа” хэмээн Рожерс мэдэгджээ.

Рожерсийн багийнхан бямба гаригт “Уотфорд”-той тоглох хуваарьтай байгаа билээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE