“Ювентус”-ын Ругани коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ

Италийн “Ювентус” клубээс багийнхаа хамгаалагч Даниеле Руганиг коронавирусийн халдвар авсаныг албан ёсоор зарлалаа.

Хөлбөмбөгчийг шинжилгээний хариу гарахаас өмнө тусгаарласан байна. Руганигийн ойрын болон дам хавьталд орсон хүмүүсийн нэрсийг гаргаж, мөн тусгаарлаж эхэлжээ. Ругани “Ювентус”-“Интер”-ийн тоглолтын мэдүүлэгт багтсан ч талбайд гараагүй юм.

Италийн Сери А лигийн тоглолтуудыг дөрөвдүгээр сарын 3 хүртэл хойшлуулсан. Харин Ругани буюу лигийн багийн тоглогч коронавирусийн халдвар авсан нь лигийн бүрэн цуцлахад ч хүргэж болзошгүй гэнэ.

Өчигдөр шөнө Италид коронавирусийн халдварын улмаас 168 хүн нас баржээ. Халдвар авсан хүмүүсийн тоо 9000-ыг даваад байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE