Сирид ОХУ-ын мэргэн буучид минад дэлбэрэн амь үрэгджээ

Сирийн Алеппо хотоос холгүй орших Захра суурингийн ойролцоо ОХУ-ын Холбооны аюулгүйн албаны дөрвөн офицертой машин минад дэлбэрсэн тухай “Коммерсантъ” сонин мэдээлж байна.

Тэд Сирийн армийн анги нэгтгэлийг бэхжүүлэхээр явж байсан мэргэн буучид байсан бөгөөд бүгд амь үрэгджээ.

“Коммерсантъ” сонины олж мэдсэнээр амь үрэгдэгсэд нь хошууч Булат Ахматьянов, дэслэгч Всеволод Трофимов (хоёул Холбооны аюулгүйн албаны тусгай зориулалтын төвийн “С” буюу “Смерч” тасаг), хошууч Дмитрий Минов, ахмад Руслан Гимадиев (хоёул Холбооны аюулгүйн албаны тусгай зориулалтын төвийн “К” буюу “Кавказ”) нар ажээ. Тэд энэ сарын 1-нд амь насаа алдсан байна.

Б.Төгсөө

SHARE