“Багануур”-ын уурхайн XIII спортын их наадам өндөрлөлөө

“Багануур”-ын уурхайн спортын наадамд давхардсан тоогоор 700 гаруй тамирчин 45 хоногийн хугацаанд спортын 16 төрлөөр 312 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Зохион байгуулагчдын зүгээс модон бөмбөгийн тэмцээнийг энэ жил анх удаа спортын их наадамд орууснаар онцлог болсон гэдгийг онцолсон юм. Нийлбэр дүнгээр Уулын I хэсэг 5 алтан медаль, 10 мөнгөн медаль 1 хүрэл медаль буюу нийт 16 медаль хүртэж нийлбэр дүнгээр I байр эзэлж аваргын цомыг өргөсөн бол Уулын II удаалж, ТАМАХ-ийн баг тамирчид гуравдугаар байрт орсон юм.

SHARE