Комодонд дарагдаж нас барсан хүүгийн гэр бүлд IKEA 46 сая ам.долларын нөхөн төлбөр олгов

АНУ-ын Калифорни мужид хоёр настай хүү Жозеф Дудек 32 кг жинтэй Malm загварын комодонд дарагдаж нас барсан золгүй явдал 2017 оны хавар гарчээ.

Malm загварын комодыг үйлдвэрлэгч Шведийн IKEA компаниас хүүгийн гэр бүлд 46 сая ам.долларын нөхөн төлбөр олгохоор болсон байна.

Тус золгүй явдлаас хойш гурван ч хүүхэд мөн шалтгааны улмаас нас барсан тул энэ загварын комодыг борлуулалтаас эргүүлэн татахад хүрсэн юм.

“Хичнээн их хэмжээний нөхөн төлбөр төллөө ч гэсэн гэр бүлд тохиолдсон золгүй явдлыг цайруулж, арилгахын аргагүй. Гэхдээ тус гэр бүлийн ашиг сонирхлын үүднээс ямартай ч тохиролцоонд хүрч чадсан нь сайн хэрэг” хэмээн IKEA-гийн төлөөлөгч мэдэгджээ.

“Хоёр настай хүүгээ 76 см өндөртэй комодонд дарагдчихна чинээ бид төсөөлөө ч үгүй. Хожим тэр бүтээгдэхүүнийг их тогтвор муутай хийснийг олж мэдсэн. Өөр гэр бүлд ийм хагацал зовлон битгий учраасай гэсэндээ бид болсон явдлын талаар мэдээлсэн” хэмээн Жозеф хүүгийн эцэг эх мэдэгдсэн байна. Хүүгийн гэр бүл нэг сая ам.долларыг хүүхдэд аюултай бараа бүтээгдэхүүнийг илрүүлэх үйл ажиллагаанд хандивлах болсноо мөн зарласан байна.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE