Тайванийн Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга нисдэг тэрэгний ослоор амь үрэгджээ

Тайваньд бүхээгтээ 13 хүнтэй цэргийн “Black Hawk UH-60M” нисдэг тэрэг осолдсон тухай “CNN” агентлаг мэдээлжээ.

Нисдэг тэрэг өчигдөр 8.07 цагт Илан мужаас хөөрснөөсөө хойш Шинэ Тайбэй хотоос холгүй радарт харагдахаа больж холбоо тасарчээ. Уулархаг газар ослын буулт хийх үеэр найман хүн, үүний дотор Тайванийн Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга, 62 настай дэслэгч генерал Шен Ю Мин амь үрэгдсэн байна.

Нисдэг тэрэгт Тайванийн Зэвсэгт хүчний өндөр албан тушаалын есөн офицер, нисэх багийн гурван гишүүн ба нэг сэтгүүлч байснаас таван нь амьд үлдэн эмнэлэгт хүргэгджээ. Ослын шалтгааныг тогтоох шинжээчдийн баг осол болсон газарт ажиллаж эхэлсэн аж.

Б.Төгсөө 

SHARE