Мейветер охиндоо Зул сараар 150 мянган ам.долларын Мерседес бэлэглэв

Мэргэжлийн боксын рингэнд 50 тулаан хийж бүгдэд нь ялалт байгуулсан Флойд Мейветер охиндоо Зул сарын бэлэг болгож, 150 мянган ам.долларын үнэтэй “Мерседес Бенц G63” бэлэглэсэн байна. Тэрбээр инстаграмдаа бэлэглэх гэж буй машиныхаа зургийг оруулаад “Зул сарын мэнд, Иянна” хэмээн бичжээ.

Харин охин нь бэлгийг хараад “Өө бурхан минь, бурхан минь! Их баярлалаа, аав аа” гэж хариу бичсэн байна.

Forbes сэтгүүлээс уржигдар сүүлийн 10 жилийн хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг гаргахад Флойд Мейветер 915 сая ам.доллараар тэргүүлсэн юм.

Түүний дараагаар аман хүзүүнд Португалын шигшээ болон Италийн “Ювентус”-ын довтлогч Криштиано Роналдо 800 сая ам.долларын орлогоор бичигджээ.

Харин гуравдугаар байрт Аргентины шигшээ болон Испанийн “Барселона”-гийн довтлогч Лионель Месси 750 сая ам.доллар,

дөрөвдүгээр байрт “Лос-Анжелес Лейкерс”-ийн Леброн Жеймс 680 сая ам.доллараар бичигдэж

айргийн тавд нэрт теннисчин Рожер Федерер 640 сая ам.долларын орлоготойгоор тэмдэглэгджээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE