“ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХУДАЛДААЛАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА” СУРГАЛТ БОЛЛОО

МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газар, Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газар, НМХГ хамтран “Хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахад тавигдах шаардлага” сэдэвт сургалт зохион байгуулж байна. Сургалтад төв, орон нутгийн МХГ-ын улсын байцаагч, ЕБС-ийн орчим болон сургууль дотор хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл 500 гаруй хүн оролцов.

 

Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан журам, заавар, аргачлал, сургуулийн орчимд хүүхдэд худалдаж болохгүй, хориглосон хүнсний бүтээгдэхүүний талаах мэдлэгийг дээшлүүлж,  хоол, хүнсээр дамжих өвчин болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сэрэмжлүүлэг, зөвлөмж, зөвлөгөө өгөхөд сургалтын зорилго чиглэж буй.

Тухайлбал, “ЕБС-ийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд тавигдах шаардлага, сурагчдад зориулсан үйлчилгээнд хориглох хүнсний бүтээгдэхүүн”, “Хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахад тавигдаж буй орчин үеийн чиг хандлага, олон улсын туршлага”,  “ЕБС-ийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт зохион байгуулах, үр дүнг үнэлэх зөвлөмж” зэрэг сэдвээр илтгэл тавилаа.

Эх сурвалж: inspection.gov.mn

SHARE