“Тоттенхэм”-ийн бөмбөг зөөгч хүүгийн сэтгэлийн үг

Аваргуудын лигийн “Тоттенхэм”-“Олимпиакос”-ын тоглолтын үеэр бөмбөг зөөдөг нэгэн хүү хажуугаар гарсан бөмбөгийг тун хурдан Хойд Лондоны багийн тоглогчид өгч чадснаар тэр нь аюултай довтолгоо болж, гоол орсон.

“Тоттенхэм”-ийн хувьд тун чухал энэ гоолын дамжуулалтыг тэр хүү өгсөн ч гэж урамшуулж магтаж болно. Тоглолтын дараагаар Жозе Моуриньо хүүг магтсан билээ. Тэгвэл Серж Орьед бөмбөгийг маш хурдан өгч, багийнхаа довтолгоог дэмжсэн Каллум Хайнс хүү хэвлэлд ийн ярьжээ.

“Итгэхэд хэцүү санагдаад байгаа. Би зүгээр ажлаа л хийсэн шүү дээ. Тийм болохоор юу болсныг бодохоор итгэж ч чадахгүй нь. Би гоолыг ч харж амжаагүй шүү. Хажуугаар гарсан бөмбөгийг гялс аваад өгчихөөд эргээд алхтал хүмүүс баярлан хашгиралдсан. Эргээд хартал Харри Кейн гоолын баяр хийж байлаа. Тэгээд том дэлгэц рүү хартал тэнд гоолын давталт, мөн тооны харьцаа харагдахад л сая юу болсныг ойлгосон.

Жозе өөрөө над руу хүрч ирээд баяр хүргэсэнд би их баярласан. Энэ бол миний амьдралын хамгийн сайхан агшин, миний өдөр байлаа. Би “Тоттенхэм”-д хайртай. Тиймээс энэ гайхалтай сайхан өдрийг хэзээ ч мартахгүй” хэмээн Каллум хүү өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE