Хабиб Фергюсонтой тулаан хийхээр гэрээ байгууллаа

UFC-гийн хөнгөн жингийн дэлхийн аварга, ОХУ-ын Дагестаны тулаанч Хабиб Нурмагомедов америк тулаанч Тони Фергюсонтой тулаан хийхээр гэрээнд гарын үсэг зуржээ. Тулаан 2020 оны дөрөвдүгээр сарын 18-нд АНУ-ын Нью-Йоркийн Брүклинд болох ажээ.

“Аварга маань Тони Фергюсонтой тулаан хийхээр гэрээ байгууллаа. Ирэх оны дөрөвдүгээр сарын 18-нд бүргэд ганцхан удаа Брүклинд буух болно. Фанатуудад өгөх бэлэг нь юм” хэмээн Хабибын агент Абдель-Азиз мэдэгджээ.

Хабиб Фергюсон хоёр өмнө нь дөрвөн ч удаа тулахаар яригдсан ч бүгдэд нь ямар нэгэн шалтгааны улмаас тулааныг цуцалсан юм. Хабиб Нурмагомедов октагонд нэг ч ялагдалгүй яваа бол Фергюсон гурван удаа ялагдсан.

News1.mn Р.Гэгээ

SHARE