Санэ Махрез хоёрын бүсгүйчүүд боксчноос болж дайсагналцжээ

 

Английн “Манчестер Сити”-гийн Рияд Махрез, Лерой Санэ хоёрын найз бүсгүйчүүд олон нийтийн сүлжээгээр хоорондоо хэрэлдэж, дайсагналцжээ. Гэхдээ үүнд хоёр хөлбөмбөгчийн харилцаа огт хамаагүй харин ялагдашгүй гэгдээд буй мэргэжлийн боксчин Деонтей Уайлдер холбоотой гэнэ.

Махрезийн эхнэр Рита боксчны ялалтыг үзээд түүнд бага зэрэг сээтэн хаясан бололтой. Гэтэл Санэгийн бүсгүй Кэндис Брук нь Уайлдерийн сүйт бүсгүйгийн дотно найз нь гэнэ. Ингээд л сээтэн хаяад байхаар нь “Муу *** фанат” гэсэн зурвас илгээчихэж. Зурвастаа бие галбираа торддоггүй, том бөгстэй гэх мэтээр элдвээр доромжилсон аж.

Хэрүүл ч эхэлж, “Би өдөр бүр фитнесс дасгал хийж, хоолны эрүүл зөв дэглэм барьдаг. Тийм ээ, миний хөх их товгор. Гэхдээ тэнд элдэв хиймэл юм чихээгүй. Байгалиараа байгаа нь л тэр. Харин чи хэзээ ч над шиг ийм галбир, төрхтэй байж үзээгүй. Дэндүү их чалчих юм. Тиймээс Манчестерт уулзья. Би зурвас төдийхнөөр харилцдаггүй юм, охин минь” гэж 32 настай Кэндис хариулжээ.

Үүний хариуд 25 настай Рита “Хөгшин хүүхнээс намайг айна гэж бодоо юу?” гэсэн хариу өгчээ.

“Хөгшин гэнэ ээ? Гэвч миний галбир чинийхээс хавьгүй дээр. Харин чиний ярьж чаддаг зүйл бол зөвхөн мөнгө. Аятайхан ч мэдрэмжтэй хувцаслачихаж чаддагүй байж. Чам шиг хүн спорт заал руу ойртох ч аргагүй” хэмээн Санэгийн бүсгүй элэглэснээр эмэгтэйчүүдийн хэрүүл үргэлжилсээр байгаа гэнэ.

“Манчестер Сити”-гийн хоёр хөлбөмбөгч “хатагтай” нарынхаа энэхүү шөргөөцөлдөөний эвийг олох гэж хичээсэн ч одоогоор тусыг олоогүй бололтой. Харин тэд хоорондоо “Эхнэрүүдийн хэрүүл хоорондын харилцаанд нь сэв суулгах ёсгүй” гэж ярилцаж тохирсон байна.

news1.mn Р.Гэгээ

SHARE