Конте тэмцээнтэй өдрүүдэд тамирчид ямар байрлалаар **** хийх ёстойг зөвлөв

Италийн “Интер”-ийн ахлах дасгалжуулагч Антонио Конте тэмцээний үеэр хэрхэн, ямар байрлалаар секс хийх ёстойг хөлбөмбөгчдөд зөвлөжээ.

“Би багийнхаа тоглогчдод секс хэрхэн, ямар байрлалаар хийх ёстойг зөвлөдөг. Тэмцээн уралдааны үеэр секс удаан хийж болохгүй. Хэрвээ секс их хийвэл тамирчин хүн хүч энергиэ алддаг гэмтэй. Тиймээс секс хийлээ гэхэд тамирчин дор нь, харин эмэгтэй нь дээр нь байвал тохиромжтой” хэмээн Конте өгүүлсэн тухай La Gazzetta dello Sport мэдээлжээ.

Одоогоор “Интер” Италийн Сери А-д “Ювентус”-аас нэг оноо дутуу аман хүзүүнд явна.

Р.Гэгээ

SHARE