Шүүгч Э.Чингис ЖДҮ-гийн хэрэгтэй танилцаж байна

 

УИХ-ын 40 гаруй гишүүн, төрийн өндөр албан тушаалтнууд шууд болон дам байдлаар холбогдсон ЖДҮ-гийн хэмээх хэрэг шүүхэд шилжсэнээс хойш сар гаруй хугацаа өнгөрлөө. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс энэ хэрэгт жил гаруйн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулаад 2019 оны есдүгээр сард прокурорт шилжүүлсэн юм.

Прокуророос уг хэрэгт ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг нарын долоон хүнийг буруутгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийг 22.4, 22.5 дугаар зүйлд заасан хахууль авах, хахууль өгсөн хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

Тэгвэл ЖДҮ-гийн хэрэг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингист хуваарилагджээ. Тэрээр хэрэгтэй танилцаж байгаа бөгөөд тун удахгүй шүүх хурлын товыг зарлах юм байна. Учир нь уг хэргийг шийдэх хуулийн хугацаа нь дуусах болж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.Дамдин-Очир

SHARE