Ж.ЭРДЭНЭБУЛГАН: ОЮУТНУУД МОНГОЛ, ЯПОНЫ ЭРХЗҮЙ, СОЁЛЫГ ХАРЬЦУУЛАН СУДАЛЖ БАЙНА

 

С.УЯНГА

Монгол Улсад Японы эрхзүйн боловсрол, судалгааны төв байгуулагдсаны 10   жилийн ойг тохиолдуулан  МУИС-ийнХуульзүйн сургууль, Нагояагийн их сургуулийн Хуульзүйн сургууль, Cale төв хамтран хүндэтгэлийн уулзалт аргахэмжээг өчигдөр зохион байгууллаа. Уулзалтад Японы Нагояа их сургуулийн дэд захирал, профессорууд, тусулсын Бүрэн Эрхт Элчин сайд төгсөгчид хүрэлцэн ирж илтгэл тавьсан юм.

Ойн арга хэмжээний талаар  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал  доктор (Ph.D)., профессорЖ.Эрдэнэбулган “20 жилийн өмнө Япон улсын Засгийн газраас 1990-ээд оноос хойш зах зээл нийгэм эдийн засгийнөөрчлөлт хийгдсэн улс орнуудад эрхзүйн боловсролын хөгжлийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Үүнийүндсэн дээр манай сургууль дээр Японы эрхзүйн боловсролын төв байгуулагдсан. Энэ төв эхлээд оюутансурагчдад япон хэлийг эзэмшүүлэх юм. Төрөлх хэл шигээ  сурсан оюутнууд Японы эрхзүйн тогтолцоо, соёлыгсудалдаг. Ингэснээр Монголын эрхзүйтэй Японыхыг харьцуулан судална. Хосолсон эрхзүй судлаачид бэлтгэгдэжбайна гэсэн үг. Японы эрх зүйн боловсролын төвд суралцах хүүхдүүд МУИС-ийн Хуульзүйн сургуулийн элсэгчбайх ёстой. Бакалаврын төвшний нэгдүгээр курсын оюутнаас шалгалт авдаг. Хамгийн гол нь хүүхдүүд ачаалалдаах чадвартай болдог. Япон хэл, эрхзүйн тогтолцоо гээд ачаалал ихтэйгээс бэрхшээгээд маш том ирээдүйгээорхидог. Хэлний бэрхшээлээ туулаад гарчихвал сайхан ирээдүй хүлээж байдаг” гэсэн юм.

Японы эрхзүйн боловсрол, судалгааны төвийг төгссөн хүүхдүүд Японы Нагояа их сургуулийн магистр, докторынтөвшний ангид хамрагдах боломжтой болдог байна. Тус төвийг  10 жилийн хугацаанд 41 оюутан  төгссөн бол  1-5 дугаар ангид 37 оюутан суралцаж байгаа аж. Төгсөгчдийн ихэнх нь магистр, доктороо хамгаалсан бол гурван хүнтөрөлх сургуульдаа багшилж байгаа юм.

Арга хэмжээний үеэр Нагояагийн их сургуулийн дэд захирал Ичихаши Кацуяагийн сэтгэгдлийг сонсоход “Японы эрхзүйн боловсролын төвийг тухайн үедээ япон хэл дээр японы эрхзүйн хичээлийг заана гэдэг боломжгүй гэх зүйл яригддаг байсан. Гэхдээ 10 жилийн дараагаас харахад Монгол Улсын хувьд үнэтэй  хувь нэмэр оруулж, мундаг боловсон хүчин бэлтгэсэн гэж боддог. Манай эрхзүйн боловсролын төв   дэлхийн таван улсад байдаг. Бусад орны оюутнуудтай харьцуулахад Монгол оюутнууд жилдээ нэг удаа зохиогддог тэтгэлэгт хөтөлбөрт 4-5 оюутан шалгардаг. Харин бусад орны 1-2 хүүхэд л ордог. Ингэж харьцуулаад үзэхэд сурах чадвар нь өндөр юм болов уу гэж хардаг” гэлээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

SHARE