Д.Эрдэнэ-Очир дуурийн дуулаачдын уралдаанд III байр эзэлжээ

Итали улсад “Concorso Internazionale Francesco Paolo Neglia” олон улсын дуурийн дуулаачдын уралдаан өнгөрсөн өдрүүдэд болж өндөрлөв. Тус тэмцээнд Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин тёнор Д.Эрдэнэ-Очир амжилттай оролцож, III байр эзэллээ. Д.Эрдэнэ-Очир нь уг тэмцээнд тёнор хоолойны драматик дүрд дуулсан юм.

Тэрээр Кармен дуурийн Хосе, Тоска дуурийн Каварадосси, Турбадур дуурийн Манрико зэрэг хүнд дүрүүдэд дуулдаг Монгол Улсын чадварлаг дуучдын нэг юм.

Эх сурвалж: news1.mn

SHARE