Бүгдээрээ буруутай

 

С.Эрдэнэсанаа

Эрх баригчид сонгуулиас хойш ард түмний чихийг алт болтол 2012-2016 оныг зүхлээ. Энэ үед төрийн эрх барьж байсан АН-ынхан улс орны эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн. Энэ лай ланчгийг бид засах гэж зүдэрч байна гэсэн PR хэдэн сарын турш явлаа.

Ард түмнээ мал гэдэг өнөөх сэтгэлгээ эндээс үнэртээд байгаа юм. Яг үнэндээ ард түмэн тэнэг биш, бүгдийг мэдэж байгаа. Ялангуяа өнөөдөр ОУВС-ийн тусламж хөтөлбөрт хамрагдаж, долоон төрлийн татвар нэмүүлж улс даяараа бүсээ чангалах болсны буруутныг сайн мэдэж байгаа.

Товчхондоо АН нь ч бий, МАН нь ч бий. Энэ түүх Сү.Батболдыг Ерөнхий сайд байхаас эхэлнэ. Тэр хүнийг Ерөнхий сайд байхдаа тавьсан өрийг сая ОУВС-гаас өр авч төллөө. Түүний Засгийн газрын Сангийн сайд С.Баярцогт, Д.Хаянхярваа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, тэдний Сангийн сайд  нар ч буруутай. 2014-2015 онд Сангийн сайдаар ажиллаж байсан одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, 2012-2014 онд Төсвийн байнгын хорооны дарга байсан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, 2012-2014 онд Сангийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ч.Улаан, 2012-2016 онд гурван ч удаа улсын төсөв боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Сангийн сайд Б.Чойжилсүрэн ч буруутай. Ер нь энэ хямралд тэд бүгдээрээ буруутай.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE