Тэнэгийн дуугай нь сүртэй гэдэг сэн

 

Подтекст

Манай өвөг дээдсээс ирсэн үг бүр утгатай, учиртай ажээ. Хэзээ, хэн хэлснийг мэдэхгүй ч аав нь хүүдээ, ах нь дүүдээ захиж, сургаж ирсэн үг олонтой ард түмэн юм, бид.

Тэнэгийн дуугай нь сүртэй гэж. Энэ үгийг бүгдээрээ л сонсож ирсэн байж таарна. Утга нь их тодорхой. Мэдэхгүй зүйлээ бүү ярь л гэсэн үг.

Юм болгонд яаж ч хамаагүй бураад байдаг хүмүүс өнөөдөр дэндүү их болсон. Олон хавар нэгэндээ гэдэг шиг гуулиа цухуйлгаад баларч яваа нэг гишүүнийг бид харж байна.

Инээдтэй гэхээсээ эмгэнэлтэй явдал болоод байгаа юм.

Уг нь хэн гэдэг хүн хаана очоод юугаа чалчсан нь бидэнд падгүй.

Гэвчиг Монгол төрийн түшээ, парламентад хоёр ч удаа сонгогдсон, бас нэг намын дарга шуу ухаантай нөхөр ингэхээр хамаатаад л явчихаж байгаа юм.

Бид хэнийг сонгодог юм бэ гээд толгойгоо ш….маар болов.

Одоо яая гэхэв, тэнэгийн дуугай нь сүртэй гэдгийг тэр хүн мэдээгүй. Харин бид тэр хүний хэн бэ гэдгийг мэдэж авлаа.

Жилийн дараа сонгууль болно. Баруун хязгаарт очиж өөрийгөө мэдрүүлсэн ноёнтонд гялайлаа л гэе дээ.

Эх сурвалж: news1.mn Д.Бат-Очир

SHARE