231 см өндөр Тако Фалл “Бостон”-той гэрээ байгуулна

23 настай сенегал залуу Тако Фалл NBA-гийн “Бостон Селтикс”-тэй гэрээ байгуулахаар болжээ. “Селтикс”-ийн G лиг дэх салбар багт Тако Фалл тоглох ч гэсэн хоёр талын харилцан тохиролцсны үндсэн дээр NBA рүү шилжин тоглох бүрэн боломжтой юм байна.

Ингэснээр NBA-гийн түүхэн дэх хамгийн өндөр сагсанбөмбөгчдийн нэг болох магадлалтай өндөрсжээ.

Тако Фаллын биеийн өндр 231 см. NBA-гийн түүхэнд түүнтэй адил өндөр Манут Болл, Георге Мурешан нар тоглож байсан удаатай. Фалл өлмийгөө өргөлгүйгээр гараа өргөөд зогсоход шийдний цагаригнаас чөлөөтэй барьдаг ажээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE