Жастин Бибер Том Крузтэй тулаан хийхээс хулчийж, хэлсэн амнаасаа буцав

Канадын 25 настай дуучин Жастин Бибер хэдэн хоногийн өмнө холливүдийн жүжигчин Том Крузыг холимог тулааны рингэнд дуудаж буйгаа олон нийтийн сүлжээгээр зарлаж, энэ тулааныг зохион байгуулах газрыг хүртэл хайж байна гэж мэдэгдсэн.

Тэгвэл тэрбээр өчигдөр бодлоосоо буцжээ. “Зүгээр нэг саваагүй жиргээ байсан юм аа. Хааяа би тэгдэг юм. Круз тэгээд ч намайг зад өшиглөх байлгүй. Түүнд эцгийн хүч бий” хэмээн Бибер өгүүлжээ.

Уг нь Жастин Бибер UFC-гийн ерөнхийлөгч Дэйн Уайтад хүртэл энэ тулааныг зохион байгуулахыг хүссэн юм. Мэдээж, Уайт Биберийн хүсэлтэд хариулт хэлээгүй. Харин Конор Макгрегор энэ тулааныг зохион явуулж чадна гэж тэр даруй мэдэгдсэн билээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE