Уурхайчдын XIII спортын их наадам эхэллээ

Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай хууль” “Биеийн тамир спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”, Засгийн газрын “Биеийн тамир спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр болон компанийн “Эрүүл уурхайчин” хөтөлбөрийн хэрэгжүүлэх, ажилтнуудын бие бялдарыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх нөхөрсөг хамт олон уур амьсгал бүрдүүлэх, шилдэг тэргүүний тамирчдын тодруулах зорилготой “Уурхайчдын XIII спартакиад” энэ сарын 1-нээс хөлбөмбөгийн тэмцээнээр эхэлсэн билээ. Өнөөдрийн байдлаар үндэсний бөх, шагайн харвааны тэмцээн явагдаж шилдгүүдээ шалгаруулсан бөгөөд хөлбөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд үлдээд буй. Яг одоо Уурхайчин спорт цогцолбор дээр эрэгтэй, эмэгтэй, холимог гэсэн ангиллаар теннисний тэмцээн явагдаж байна. Энэ долоо хоногт волейбол, 100 буудал даамны тэмцээн зохион байгуулагдах юм.

SHARE