Рохо учир битүүлэг үхлүүдийн тухай сонсоод Доминиканаас яаран гарчээ

Английн “Манчестер Юнайтед”-ын 29 настай аргентин хамгаалагч Маркос Рохо зуны амралтаа Доминиканы БНУ-д өнгөрүүлэхээр очсон ч удалгүй тэндээсээ яаран буцжээ.

Хэргийн учир нь Карибын тэнгисийн арлуудын нэгд орших Доминиканы зочид буудлуудад сүүлийн үед жуулчид учир битүүлгээр амиа алдах явдал удаа дараалан гарсан гэнэ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Hard Rock Hotel-д АНУ-ын 67 настай иргэн Роберт Белл Уоллес буудлынхаа өрөөний мини-баарнаас виски уугаад амиа алджээ. Тавдугаар сард 51 настай Миранда Шауп-Вернер мөн мини-баарнаас согтууруулах ундааны төрлийн зүйл уугаад амьсгал хураасан байна. Үүний дараагаар АНУ-ын хоёр ч жуулчин мөн зочид буудлын өрөөндөө учир битүүлгээр нас барсныг олжээ.

Рохогийн хувьд Доминиканд очиж, зочид буудалд байрласныхаа дараагаар эдгээр учир битүүлэг үхлүүдийн тухай мэдээг сонсмогцоо тэр даруй эх орон руугаа яаран буцсан юм байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE