Лукас Моура: Аргаа бараад “Ливерпүүл”-ийн Алиссон, Фабиньо хоёр руу зурвас бичлээ

Европын Аваргуудын лигийн финалын тоглолтод ганц хоног үлдлээ. “Тоттенхэм”-ийг шөвгийн дөрвийн хариу тоглолтод Голландын “Аякс”-ыг хожиход хет-трик хийсэн бразил залуу Лукас Моура финалын тоглолтыг ойрын хүмүүстээ бүгдэд нь үзүүлэхийг хүссэн ч тасалбар хангалттай хүрэлцэхгүй байгаа талаар ярьжээ.

“Надад 40 тасалбар хэрэгтэй байна. Миний төлөө маш их зүйл хийсэн гэр бүл, найз нөхөд, ойр дотныхондоо би энэ финалыг үзүүлэх гэсэн юм. Гэтэл надад ердөө 24 тасалбар л өгсөн. Аргаа бараад “Ливерпүүл”-ийн Алиссон, Фабиньо хоёр руу хүртэл зурвас бичлээ. Гэвч тэдэнд ч илүүчилчихээр тасалбар байхгүй байна лээ” хэмээн Моура өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE