Л.Оюун-Эрдэнэ: Зайсанд аялал жуулчлалын чиглэлээр барилга барина гэчихээд баахан орон сууц барьчихсан асуудлыг цэгцэлнэ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ газар олголтын асуудлыг цэгцлэх талаар мэдээлэл өгөв. Нийслэлийн хэмжээнд замбараагүй газар олголт хэрээс хэтэрсэн. Энэ замын түгжрэл, утааны асуудлыг үүсгэх гол хүчин зүйл бий болоод байна. Сүүлийн үед хүчтэй яригдаад байгаа Найрамдал зуслантай холбоотой газрын асуудлаар Засгийн газар тогтоол гаргаж, Олон Улсын хүүхдийн Найрамдал төвийг улсын төсөвт байгууллага болгож, бүтэц чиг үүргийг шилжүүлжээ. Тодруулбал “Найрамдлын талбай дотор 100 гаруй аж ахуйн нэгжид газар олголт хийгдсэн байна. Олон Улсын Найрамдал төв бол улсын онцгой обьект гэж хэлж болно. Энд аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахыг мэдээж дэмжинэ. Гэхдээ Хүүхдийн Найрамдал төв, Улаанбаатар зочид буудлын урд саад, Ю.Цэдэнбалын цэцэрлэгт хүрээлэн ч юм уу хамаагүй газар олгож болохгүй. Хүүхдийн парк руу орсон асуудал байгаа шүү дээ. Тиймээс үүнийг цэгцэлж, Улаанбаатар хотын удирдлага, Барилга хот байгуулалтын сайд, БОАЖ-ын сайд нарт Ерөнхий сайд үүрэг өгсөн. Мөн ажлын хэсэг байгуулагдсан. Ер нь зөвшөөрөлгүй олгосон газарт баригдсан обьектуудыг буулгахаар болж байна. Зайсанд аялал жуулчлалын чиглэлээр барилга барина гэчихээд баахан орон сууц барьчихсан байгаа. Энэ асуудлыг бас цэгцэлнэ” гэв.

Эх сурвалж: news1.mn 

SHARE