Ламар Одом: Хиймэл бэлэг эрхтнээр олимпийн допингийн сорилтыг хуурч давсан

NBA-гийн хошой аварга, АНУ-ын сагсанбөмбөгч Ламар Одом 2004 оны Афины олимпийн наадамд оролцохынхоо өмнө өдөр бүр марихуан хэрэглэж байсан тул допингийн шалгалтыг хиймэл эрхтэнд хийсэн өөр хүний “шингэн”-ий ачаар давснаа дурсан ярьжээ.

“Допингийн сорилыг хэрхэн давах вэ гэж бид янз бүрийн арга саам сүвэгчилж эхэлсэн юм. Ингээд хэдүүлээ гүүглдлээ. Тэндээс “хиймэл бэлэг эрхтэн” худалддаг газрын утсыг олж аваад захиалсан даа. Ердөө маргааш нь л аваад ирдэг юм билээ.

Ингээд манай гэрт допинг офицер ирэхэд би аль хэдийнэ бэлэн болчихсон хүлээж байлаа. Дасгалжуулагч ямар хар тамхины зүйл хэрэглэх биш. Түүний “шингэн”-ийг би өнөөх том хар хиймэл эрхтнийхээ дотор хийчихсэн сууж байгаа.

Допинг офицер надаас хэдхэн метрийн зайд хараад зогсож байсан ч юу ч сэжиглээгүй. Ингээд л би допингийн сорилтыг амжилттай давж, Афины олимпод оролцсон” хэмээн Ламар Одом өгүүлсэн байна.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE