Хонхны баяр тэмдэглэсэн дөрвөн сурагч эрүүлжүүлэхэд хүргэгджээ

Их дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулиудын Хонхны баяр үргэлжилж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Хонхны баяр тэмдэглэхийг хорьсон ч энд тэнд баяраа тэмдэглэж байгаа сургуулиуд байсаар байгаа юм.

Сургууль төгссний баяр тэмдэглэх үеэр архидан согтуурах, гэмт хэрэг зөрчилд холбогдож цаашлаад эрүүл мэнд, амь насаа алдах хүртэл эрсдэл оюутан, сурагчдад гардаг юм. Өнгөрсөн жилийн Хонхны баяраар гэхэд долоон оюутан гэмт хэрэгт холбогдож, найман оюутан, дөрвөн сурагч эрүүлжүүлэхэд хүргэгджээ. Бас 83 оуютан, 68 сурагч гэмт хэрэгт өртсөн байна.

Тиймээс Эрдмийн баярыг архи согтууруулах ундаагүйгээр гэр бүлийн орчинд тэмдэглэх, гэмт хэрэг зөрчилд холбогдохоос сэрэмжлэхийг цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагууд анхааруулж байна.

Эх сурвалж: news1.mn 

SHARE