Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаалаа

Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудал байлаа. Дээрх асуудлыг нэгдсэн хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт аваад байсан юм.

Өнөөдрийн хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжээгүй учир хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаалаа.

SHARE