523 сая ам.доллар валютын захад нийлүүлжээ

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өнгөрсөн онд 8.9 хувиар суларсан ч он гарснаар харьцангуй тогтворжсон. Өнөөдрийн байдлаар ам.доллар 2638 төгрөгийн ханштай байна. Ханшийн тогтворгүй байдлаас шалтгаалж Төв банк өнгөрсөн онд 1.2 тэрбум ам.долларыг нийлүүлсэн бол өнгөрсөн долоо хоногийн байдлаар валютын дуудлага худалдаагаар 523 сая ам.доллар нийлүүлжээ.

Өнгөрсөн онд ам.долларын ханш чангарсан шалтгааныг Төв банк АНУ-ын Холбооны банк бодлогын хүүгээ өсгөсөн, Гашуунсухайт боомтын үйл ажиллагаа өнгөрсөн он дуустал доголдсоноос шалтгаалан экспортын орлого тасалдаж, нүүрсний экспорт тус банкны төсөөллөөс 250 сая ам.доллараар бага гүйцэтгэлтэй гарсан, ОУВС-гийн санхүүжилтийн гүйцэтгэл 400 сая ам.доллараар бага байсан зэрэг шалтгаанаар тайлбарлав.

SHARE