Шри-Ланкагийн алан хядагчийн жирэмсэн эхнэр өөрийгөө гурван хүүхдийнхээ хамт дэлбэлжээ

Дөрөвдүгээр сарын 21-нд Шри-Ланкагийн нийслэл Коломбод удаа дараалсан дэлбэрэлтүүд болж, одоогийн байдлаар амь үрэгдэгсдийн тоо 359-д хүрээд байна. Амь үрэгдэгсдийн дотор Их Британи, АНУ, БНХАУ, Герман, Дани, ОХУ зэрэг олон улсын нийт 41 иргэн байгаа юм.

Коломбо хотын таван одтой зочид буудалд бөмбөг дэлбэлсэн амиа хорлогч-алан хядагчдын талаар мэдээлэл цацагдаж эхэллээ. Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бол ах дүү Иншаф болон Ильхам Ибрагим нар зочид буудалд бөмбөг дэлбэлжээ. Зочид буудлаар үйлчлүүлэгчид өглөөний зоогоо ресторанд барьж байх зуур ах дүү алан хядагчид цүнхтэй бөмбөгөө дэлбэлсэн байна.

Иншаф Ибрагим нь зөгийн балын үйлдвэртэй,  тун амжилттай бизнесмэн байсан гэнэ. Зөгийн балын үйлдвэртээ тэсрэх бөмбөг бэлдсэн гэж цагдаа нар таамаглаж буй юм байна.

Харин Ильхам Ибрагимын гэрт цагдаа нар нэгжлэг, баривчилгаа хийхээр очиход хөл хүндтэй эхнэр нь бөмбөг дэлбэлж амиа бүрэлгэсний зэрэгцээ гурван хүүхэд нь мөн гурван цагдаа амь үрэгджээ.

Шри-Ланкагийн алан-хядагчид нь өндөр боловсролтой, чинээлэг амьдралтай хүмүүс байсныг хэвлэлүүд онцолж байгаа юм.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE