Украины шинэ Ерөнхийлөгч В.Зеленский анхны амлалтаа өглөө

Өчигдөр Украин улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат явагдлаа. Цагтаа инээдмийн жүжигчин, шоу хөтлөгч, найруулагч, зохиолчоор ажиллаж нэрд гарсан улстөрч 41 настай Владимир Зеленский ойролцоогоор 73 хувийн санал авч, тасархай ялалт байгуулжээ. Харин Украины Ерөнхийлөгч Петр Порошенко ойролцоогоор 23 хувийн санал аваад байгаа гэнэ. Одоогоор нийт саналын хуудасны 51 хувийн дүнг бүрэн гаргажээ.

Сонгуульд ойролцоогоор 29 сая хүн оролцох ёстой ч 11 сая нь саналаа өгөөгүй байна. Владимир Зеленский “Ард түмний зарц” намаас нэр дэвшин ийнхүү ялалт байгууллаа.

Тэрбээр ялалт байгуулсныхаа баярыг тэмдэглэж үг хэлэхдээ “Би та бүхний итгэлийг хэзээ ч хөөдөхгүй. Украин улсынхаа төлөө чадах бүхнээ хийх болно. Украины ард түмэн болоод сайн сайхны төлөө хар хумхилгүй ажиллах хүчирхэг багийг бүрдүүлнэ. Донбасс дахь галыг унтраахын тулд бүхнийг хийнэ. Хууль ёсыг чангатгаж, авлига хээл хахуультай хатуу тэмцэнэ.

Би улсынхаа хот, дүүрэг бүрт очиж, иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонсож, шийдэхийг зорино. Би шударга, залуу хүчээр асуудлыг зөв шийднэ” хэмээн мэдэгджээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE