Оюутан цэрэг хөтөлбөрийн бүртгэл явагдаж байна

”Оюутан цэрэг” сургалтад хамрагдах хүсэлтэй оюутныг энэ сарын 2-ноос эхэлж бүртгэсэн бөгөөд өнөөдөр дуусч байна. Уг бүртгэлд хамрагдах хүсэлтэй залуус иргэний цахим үнэмлэх, цэргийн үүрэгтний болон оюутны үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, сургуулийн тодорхойлолт зэрэг материалыг бүрдүүлнэ. Мөн оюутан нь 1999 оны гуравдугаар сараас өмнө төрсөн байх бөгөөд бүртгүүлэхдээ цээжний зураг авхуулсан, биохими, цусны шилжилгээ хийлгэсэн байх шаардлагатай. Сургалтыг зохион байгуулах Ажлын хэсгийг Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж ахлан ажиллаж байгаа юм. Бүртгэлд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулиудын оюутнууд хамрагдана гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

SHARE