З.Баянсэлэнгэ нарыг маргааш шүүнэ

Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдсон З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр болох товтой байсан ч хойшлогджээ. Хариуцагч талын өмгөөлөгч Б.Оюунбилэг шүүх хурал давхцсан шаалтгаанаар хурлыг маргааш товлосон байна.

З.Баянсэлэнгийг Барилга хот байгуулалтын сайд байх үед тухайн үеийн Ч.Сайханбилэгээр ахлуулсан Засгийн газар “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” батлан хэрэгжүүлж компаниудад хөнгөлөлттэй зээл олгосон билээ. Тэрхүү зээлүүд нь үр ашиггүй болсноос уг хэрэг мандсан юм.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE