“ТЭЦ-2-т рентген төхөөрөмжийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашиглаж байжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-д шалгалт хийжэээ. Шалгалтаар рентген төхөөрөмжийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигласан, цацрагийн аюулгүй ажиллагаа хангагдаагүй зэрэг зөрчилд зөрчлийн хэрэг нээсэн байна. Мөн рентген төхөөрөмжийн ашиглалтын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор түр зогсоож, Зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэл оногдуулжээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE