ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др  Сергей Диордицаг өрөөндөө хүлээн авч уулзлаа. Уулзалтад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар нар байлцав.

ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн захиралаар Такаши Касе шинээр томилогдсоныг уламжлаад зургаадугаар сард манай оронд айлчлах явцдаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхах хүсэлтэйг Др Сергей Диордица дамжуулав.

ДЭМБ-аас Номхон далайн Баруун бүсийн улс орнуудад явуулах бодлоготоо багагүй өөрчлөлт оруулж  яаралтай, онцгой нөхцөл байдал, халдварт бус өвчин болон насжилт, орчны эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудад техник туслалцааны чиглэлээр  анхаарлаа хандуулж ажиллахаар төлөвлөсөн гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

SHARE